САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ /2022. 05-02/

ймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг 2022 оны 05-р сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцон БШУГ, УЦУОШТ, Баруун-Урт сумын ИТХ, ОБГ, ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.
Ø БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗРЫН ДАРГА Л.БАЙГАЛМАА : Боловсролын салбар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны хүрээнд хийсэн ажлаа танилцуулж мэдээлэл хийв. Аймгийн Засаг даргын 2022 оны А/150 дугаар захирамжийн хүрээнд “Аюулгүй байдал, эрүүл мэндийн соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2022” арга хэмжээг аймгийн боловсролын байгууллагуудын хүрээнд зохион байгууллаа.
Ø Уг аяны хүрээнд БШУГ-н даргын тушаалаар арга хэмжээг зохион байгуулах 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж
– ХАБЭА,
– Эрүүл мэндийн чиглэлээр
– Хүнсний аюулгүй байдал, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй
– Хүүхэд хамгааллын чиглэлээр 4 зүйл 25 заалт бүхий төлөвлөгөө гаргаж 43 байгууллага оролцсон байна.
“Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” өдөрлөгөөр ажлын байрны дасгал хөдөлгөөн, хоол үйлдвэрлэлийн амт чанар, үйлчилгээ, албан хаагчдын хөдөлмөр хамгааллын ба хүүхдийн хувцас, хичээлийн хэрэглэгдэхүүнийг эцэг эх, иргэдэд үзүүлж сонирхуулж 2512 хүн оролцлоо. Сургууль цэцэрлэг дотуур байрын 115 тогооч 138 нэр төрлийн хоолоор оролцжээ.
ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА М.ТУУЛ мэдээлэл хийв : Хүүхдийн зөрчил дуудлага 15 иржээ. Баруун-Урт, Мөнххаан, Түмэнцогт сумд дуудлага ихтэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 40 ирсэн байна. Хүүхэд хамгааллын утсанд 22 дуудлага ирж, шийдвэрлэлт 42 хувьтай явж байна. Баривчлах байранд байгаа 30 иргэнд зан үйл засах сургалтыг зохион байгуулжээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хяналт шинжилгээний үнэлгээний дүнгээр аймгийн ГБХЗХГ 93,1 хувьтай үнэлэгдэж улсын хэмжээнд 3 дугаар байранд орсон байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА Б.АНХБАЯР : Өнгөрөгч долоо хоногийн гамшиг осол аюулт үзэгдлийн мэдээг танилцуулав. Хээрийн түймрийн дуудлага 1 ирж Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийг 53 хүн, 70 авто машинтай ажиллаж унтраасан байна. Түймэр гарсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Шүлхийн вакцинжуулалт явагдаж байна. Тарилгын ажлыг идэвхжүүлэх зорилгоор ажлын хэсэг гарч ажиллаж байна. Вакцинжуулалт 76,5 хувьтай байна.
ЦАГДААГИЙН ГАЗАР 14 ХОНОГИЙН ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ : Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 98, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 59 иржээ. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дуудлага өндөр хувийг эзэлж байна.
ЭМГ-ЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БОЛОРМАА : Сүхбаатар аймгийн коронавируст халдварын нөхцөл байдал болон томуу томуу төст өвчний дэгдэлтийн талаар танилцуулав. 3 дугаар сарын 25-наас хойш Сүхбаатар аймагт коронавируст халдвар бүртгэгдээгүй байна. Томуу томуу төст өвчний дэгдэлтийн идэвжилт өндөр хэвээр байна. Томуугийн идэвхжил өндөр аймаг, алаг цоог дэгдэлттэй 14 аймаг байна. Томуугийн өвчлөл 84 хувьтай байна. 2022.05.01-2023.05.01 хүртэл Эрт илрүүлэг үзлэг улс орон даяар явагдаж байна. Эхний ээлжид 18-23 насны иргэдийг хамруулж байна. ЭМГ-т албан байгууллага аж ахуй нэгжүүд хүсэлтэй өгч хамрагдана. Аймгийн хэмжээнд 65000 хүнээс хөдөлмөрийн насны 42000 мянган хүн үзлэгт хамрагдана. Өдөрт дунджаар 15-20 хүн үзнэ гэсэн тооцоололттой байна. Үзлэгийг аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр байгуулагдсан Дэмжих төв дээр хийж байна. Эрүүл мэндийн даатгалгүй иргэд үзлэгт хамрагдах боломжгүй юм байна.
СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА : Х.ЭРДЭНЭДЭЛГЭР мэдээлэл хийв. Байгуулагдаад 4 сар орчим болж байгаа тус газар бүтэц бүрэлдэхүүн зохион байгуулалтын арга хэмжээ явагдаж байна. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй сумдын урлагийн наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв.
Баруун-Урт сумын ЗДТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. 4 сарын 30-наас 5 сарын 1-ний хооронд бүх нийтийн цэвэрлэгээг хийсэн.Цэвэрлэгээнд 77 аж ахуй нэгжээс 70 байгууллага оролцож 1400 орчим га талбайд 196 машин 495 тн хог хаягдлыг ачиж цэвэрлэжээ.
УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ :
ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Д.ШИЖИРБААТАР
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнтэй холбоотой МУ-ын ерөнхийлөгчийн 58 –р зарлиг МУЗГ-ын 350-р тогтоол гарсан. Энэ ажлын хүрээнд Баруун-Урт сум засаг захиргааны хувьд ажил хариуцаж байгаа ч агентлаг, байгууллагууд мод тарих ажилд идэвхийлэн оролцохыг уриалж, үүрэг чиглэл өгөв.
ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Г.МӨНХЗАЯА
Сүхбаатар аймагт Мерит төслийн 90 сая төгрөгийн санхүүжилттэй “Хүний нөөцийн суурь судалгаа” амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар албан хаагчдын анкет бүртгэлийн судалгаа 3487 албан хаагч хамрагдсан байна. Үүнтэй холбоотой судалгааны мэдээлэл дутуу холбогдох газруудад анхаарч ажиллах чиглэл өгөв.
Үндэсний бичиг соёлын арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын талаар мэдээлэл хийв.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн /ХАБЭА/ сарын аяны хүрээнд зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл хийлээ. Сарын хугацаанд эрчимжээд өнгөрөх биш цаашид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллахыг чиглэл болгов.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ