
Олон улсын эх баригчдын өдрийг жил бүрийн 5-р сарын 5-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Монгол улсын хэмжээнд 8000 гаруй эх баригч байгаагийн 56 хувь нь өрх сумын эрүүл мэндийн төвд, 13,7 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд, 12,4 хувь нь амаржих газруудад 14,4 хувь төв эмнэлэг тусгай мэргэжлийн төвүүдэд ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн хэмжээнд нийтдээ 36 эх баригч байдаг. Эдгээр хүмүүсийн төлөөлөлийг аймгийн ЭМГ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Эрүүл мэндийс салбарт 40 гаран жил ажилласан Монгол Улсын хүний гавъяат эмч Чулуун болон үеийн үед ажиллаж байсан ахмад,дунд залуу үеийн төлөөлөл ирсэн байлаа.
Хүн бүхнийг энэ орчлонд би ирлээ хэмээн дуу хадаан хамгийн түрүүнд алган дээрээ тосч авдаг хүн бол эх баригчид байдаг.
