САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

МОБИКОМ КОРПОРАЦИ 60 ХҮҮХДЭД УТАС ГАРДУУЛЛАА

БШУЯам, Мобиком корпораци хамтран тус корпорацийн нийгмийн хариуцлагын хүрээнд ЕБС-ийн сурагчдад цахим технологид суурилсан сургалтын платформ, системүүдийг хэрэглэн сурлагын хоцрогдлоо нөхөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Smart education-2” зорилтот төслийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд “Ухаалаг утсаар урамтай суралцъя” сэдвийн хүрээнд 6-9-р ангийн сурагчдын дунд зохион бичлэгийн уралдаан зарлаж шалгарсан хүүхдүүдэд Samsung Galaxsy A02 ухаалаг гар утсыг бүтэн жилийн дата эрх бүхий мобикомын шинэ дугаарын хамт гардуулан өглөө. Сүхбаатар аймагт нийт 230 хүүхэд зохион бичлэгийн уралдаанд оролцсоноос 60 хүүхэд шалгарч гар утасны эзэн боллоо.

Дашрамд дурьдахад : Мөн Эрдэнэцагаан суманд гал түймэрийн улмаас орон гэргүй болсон 4 өрхөд өргөө цагаан гэр олгосон байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ