
Монгол улсын урт хугацааны бодлого “Алсын хараа -2025” Монгол улсын ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний бичиг соёл , Номын өдрүүд-2022 ”Сүхбаатар арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Арга хэмжээний нээлтэд
Аймгийн засаг даргын орлогч Г.Мөнхзаяа,
СУГ-ын дарга Х.Эрдэнэдэлгэр’
Аймгийн нийтийн номын сангийн захирал Х.Мөнгөн-өлзий нар оролцлоо. Засаг даргын орлогч Г. Мөнхзаяа хэлсэн үгэндээ :
Ном бол оюуны баялгийн охь шим нь бөгөөд хүмүүнийг цэнэглэж хөгжүүлж байдаг нэгэн эрчим хүч байдаг. Дэлхий даяар хүмүүн төрөлхтөнд хандсан буяны байгууллага олон боловч тэдний дотроос хамгийн өгөөмөр нь номын сан билээ гэдгийг онцлов. Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх, “Илүү ихийг уншья” номын баярын арга хэмжээнд идэвхтэй оролцохыг нийт уншигчдад уриалж байв. Номын баярын арга хэмжээ төв талбайд 2 хоног үргэлжилнэ.

