
Орон нутагтаа хэвлийн хөндийн дурангийн мэс засалтай болсноор цөсний бүхий л төрлийн хагалгаа, мухар олгойн хагалгаа, өрцний ивэрхий, ивэрхий нөхөх, болон эмэгтэйчүүдийн хагалгаа хийх боломжтой боллоо. Өнөөдөр Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнээр ахлуулсан эмч нарын баг дурангийн анхны хагалгааг хийж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг жилд дунджаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус яаралтай, жижиг мэс ажилбар нийт 1200 гаруй хагалгаа хийдэг байна.
