
БТСГ : Уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Баруун-Урт хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Тус тэмцээн аймгийн 80 жилийн ойн хүрээнд, Спортын мастер Ш.Энх-Амарын нэрэмжит болж зохиогдсон нь онцлог байв. 11 аймгийн тамирчид, Сүхбаатар аймгийн 5 сум нийт 97 тамичрид өрсөлдөж, Сүхбаатар аймгийн тамирчид багийн дүнгээр 2-р байранд шалгарсан байна. “Илүүдэл жингүй эртэч монгол аян”-д Сүхбаатар аймаг ирц өндөр оролцсон. Энэ сарын 28-ны өглөө аяны хаалтын арга хэмжээ орон даяар нэгэн зэрэг болно. Энэхүү арга хэмжээнд албан байгууллагууд идэвхтэй оролцохыг уриалав.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Д.БОЛОРМАА : Коронавируст халдвар болон томуу томуу төст өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл хийв. Коронавируст халдварын тохиолдол өнгөрөгч долоо хоногт улсын хэмжээнп 917 тохиолдол бүртггэгдсэн нь 5%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сүхбаатар аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Томуу томуу төст өвчний дэгдэлт буурахгүй улаан түвшинд хэвээр байна. Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Сармагчны цэцэг өвчин дэлхийн 11 оронд бүртгэгдсэн талаар ДЭМБ-аас мэдээлэл хийж, зөвлөгөө сэрэмжлүүлгийг өгч байна. Цэврүүт идээт үрвэсэлээр илэрдэг халдварт өвчин нь бохирлогдсон эд зүйлээр бусдад тархах эрсдэлтэй.
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР : Төрийн болон орон нутгийн улсын нэгдсэн тооллого явагдаж байна. Аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 183-р тоот захирамж гарч, аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатараар ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Улсын хэмжээнд явагдаж буй 7 дахь удаагийн тооллогыг цахим мэдээллийг үндэслэн хийж байгаагаараа онцлогтой. 142 төрийн өмчит газрын 1 тэрбум төгрөгийн хөрөнгийг тоолох юм.
ГХБХБГ-ЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ : Э.Төгөлдөр Барилгын салбар болон Газрын харилцааны 2 том зөвлөгөөн хийсэн талаар мэдээлэл өгөв. Салбар зөвлөгөөнөөр хамтын оролцоог хангасан байгаль орчинд ээлтэй газар зохион байгуулалт болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хот байгуулалтад анхаарах асуудлууд, газрын удирдлагын цахим системийн хэрэглээ, газар хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийг зохистой ашиглах, барилгын материалын чанар, хүртээмж, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга байгууламжийн чанар зэрэг сэдвийн хүрээнд онол, практик, эрх зүйн зохицуулалтын талаар илтгэл хэлэлцүүлэн, санал солилцсон байна.
УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ :
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА П.МӨНХЖАРГАЛ :
АЙМГИЙН ИТХ-ын ээлжит X хуралдааны мэдээллийг өгөв. ИТХ-ын тэргүүлэгчид гэж хуралдахгүй болсон тул агентлаг албад хурлаар оруулж буй асуудалд нягт нямбай хандах, Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж танилцуулж байх.
Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой гарсан аймгийн Засаг даргын албан даалгавартай холбоотой байгууллагууд хийсэн ажлаа танилцуулах бэлтгэл хангаж ирэх.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд гэрэлтүүлэг, тохижилтын ажилд онцгой анхаарахыг байгууллагын удирдлагуудад чиглэл өгөв.
