
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Уулбаян сум хүрэхээр хээр морь, Өвөрхангай аймгийн Зүүнбаянулаан сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр сартай хүрэн морь зам нийлэн зуу, зуун километр замыг туулсаар Уулбаян сумын хээр морь төрөлх нутагтаа 1200 км замыг туулж, 24 хоног гүйсээр энэ сарын 8-ний өдөр ижил олон сүрэгтээ эсэн мэнд гүйж ирлээ.
Түүнийг унаган эзэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Алдарт уяач Дамдингаагийн Амаржаргал нутгийн зон олны хамт хайрт хүлгээ хүндэтгэн хүлээн авлаа.