САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УРОЛОГИЙН ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ ХИЙДЭГ БОЛОВ

Аймгийн Нэгдсэн эмнэлэг урологийн /бөөр, шээсний доод замын/ дурангийн мэс заслыг хийдэг боллоо. Улсын төсвийн 313 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг нийлүүлэв. АНЭ-ийн зүгээс энэ төрлийн хагалгааг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг өнгөрсөн жилээс хангаж эхэлсэн бөгөөд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэжээ. Тоног төхөөрөмжийн нээлтийг угтаж, Эмч нарын баг урологийн дурангийн мэс заслыг 4 иргэнд амжилттай хийжээ. Тухайн иргэдийн биеийн байдал сайн байна.
Тоног төхөөрөмж хүлээлцэх нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Идэрбат, АНЭ-ийн дарга Д.Мөнхзул, Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын үндэсний багийн гишүүн, докторант, мэс заслын тэргүүлэх эмч М.Эрдэнэсайхан болон АНЭ-ийн эмч, ажилтнууд оролцсон байна.



Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ