САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМНЭЛГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Улсын хэмжээний 6 дахь Уламжлалт эмчилгээний бие даасан эмнэлгийн албан ёсны нээлт аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд өнөөдөр боллоо.
2008 онд анх Нэгдсэн эмнэлгийг түшиглэн 8 ортойгоор үйл ажиллагааг нь эхлүүлж байсан бол өнөөдөр 30 орчим ортой бие даасан Уламжлалт анагаах ухааны эмнэлэг болон өргөжөөд байна. Энэхүү эмнэлгийг орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулсан онцлогтой. Аймгийн ЗДТГ-аас үйл ажиллагааг дэмжиж 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Орон нутгийнхаа бүтээн байгуулалтын ажилд үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 2 албан хаагчийг Засаг даргын баярын бичгээр шагналаа.
2022.07.27
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ