
Мөн энэ үеэр улсын төсөв болон “Юнител” группийн хамтарсан хөрөнгө оруулалтаар алслагдсан 13 багт үүрэн холбооны өндөр хурдны сүлжээ нэвтрүүллээ. Нутгийн иргэд, малчид утсаар ярьж, интернэтэд холбогдон, аливаа мэдээллийг цаг алдалгүй авч, төрийн болон бусад олон төрлийн үйлчилгээг гэрээсээ шуурхай авах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа хэлж байлаа.
