САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“Технологийн хөгжил таныг хүлээхгүй” семинарыг амжилттай зохион байгууллаа

Семинарын үеэр Япон улсын мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) менежер Ms. Ryoko Toyoda “МТИШ-ын талаарх танилцуулга”-ыг зүүмээр холбогдон ирсэн зочид төлөөлөгчдөд мэдээлэл өгч дараах илтгэлүүд тавигдлаа. Үүнд:

ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга

/Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) менежер Ms. Ryoko Toyoda

Мэдээллийн технологийн салбарын хүний нөөц Монголд

/Мэдээлэл, технологийн үндэсний парк, Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг/

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт агуулга болон шалгалтад бэлтгэх зөвлөмж

/МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш Б.Батням/

Семинарт хүрэлцэн ирсэн оролцогчдын дунд МТИШ-ын талаарх асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, оролцогчоос зөв хариулсан 2 оролцогчид шалгалтад үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг болон 2 азтан шалгаруулж гарын бэлэг гардуулсан юм.

“Технологийн дэвшил таныг хүлээхгүй” семинарт мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг 90 гаруй оролцогч, туршилтын шалгалтад 16 шалгуулагч тус тус хамрагдлаа.

Эх сурвалж: https://itpark.mn/

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ