Азийн хөгжлийн банкны захиран зарцуулах эрхийн дагуу Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтүй тусламжийн санхүүжилттэй, Барилга, Хот байгуулалтын яам хамтран
“Аймгуудын төвийн хатуу хог хаягдлын менежментийн 9206-МОН төсөл” амжилттай хэрэгжиж төгсгөлийн шатандаа орлоо. Төслийн үйл ажиллагаатай Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн Засаг дарга М.Идэрбат Хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Д.Раманчандран нар болон холбогдох албаны хүмүүс төслийн ажлын явцтай танилцаж байна.
Аймгуудын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах талаар дунд хугацаанд баримтлах стратеги төлөвлөгөөний баримт бичгийг ИТХ-аар батлуулсан /Сүхбаатар аймгийн хатуу хог хаягдлын журам батлагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн мөн хог хаягдлын менежментийн төлөвлөгөө АИТХ-аар батлагдсан/
• Дахивар хатуу хаягдлыг ашиглах бизнесийн санаачлагуудыг дэмжиж нийт 4 бизнесийн бичил тэтгэлэг олгосон. Үүнд
-Гялгар уут
-Хуванцар сав
-Цаасан хайрцаг
-Шил бутлах бага оврын цех ашиглалтанд ороход бэлэн болсон байна.