Япон улсын ядуурлыг бууруулах сангийн 2,2 сая долларын буцалтгүй тусламжаар Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг Сүхбаатар аймагт амжилттай хэрэгжүүлж байна.
Уг төслийг таван аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд Сүхбаатар аймаг санхүүжилтийг 100 хувь шийдвэрлүүлж чадсан хоёр аймгийн нэг болсон билээ .
Төслийн хүрээнд дахивар хог ангилах цэг, хог хаягдлыг дахин боловсруулах жижиг үйлдвэр, тоног төхөөрөмжийн шинэчлэлт зэрэг хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж ашиглалтад орлоо. Үүнд :
• 53,000м3-ийн багтаамжтай ландфиллын хүнхээл, хашаа дэд бүтцийн хамт
• Хатуу хог хаягдал нягтруулан тээвэрлэх төв,
• Авто пүү,
• Дахивар хүлээн авах тохижуулсан 3 ш контейнер цэгийг ашиглалтад оруулаад байна.
Мөн БОАЖГ, “СҮХБААТАР ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ” ОНӨААТҮГ хамтран орон нутгийн төсвөөр 2022 онд аймгийн нэгдсэн хогийн цэгийг 11 ГА-аар багасгаж “ШАНДЫН ТӨГӨЛ”-ийг байгуулж 1100 ширхэг мод тарьж хамгаалалтыг бүрэн хийжээ.

