Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 75 сая төгрөгөөр аймгийн нэгдсэн эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэгдсэн 10 хүний суудалтай HICE маркийн автомашин, Prius 30 автомашиныг түргэн тусламжийн 2 автомашиныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өглөө. Тус эмнэлэг нь төвдөө 4 автомашин, алсын дуудлаганд 4 автомашинтай 2018 оноос хойш автомашины парк шинэчлэл хийгдээгүй байжээ. Шинэ машинтай болсоноор алсын болон төвийн дуудлаганд явах нөхцөл боломж сайжирч байна гэж Нэгдсэн эмнэлгийн удирдлага хэлж байв.