Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “ Тарьц ,суулгац”-ын үзэсгэлэн худалдаа 10-р сарын 07-08 ны өдөр “АМЖИЛТЫН ТАЛСТ” хөгжлийн хүрээлэнд болно. Үзэсгэлэнд: Дорнод аймгаас “Дорнын эрдэст мөнгөн чулуу “ ХХК, орон нутгаас “Жимст тал” хоршоо, Ойжуулалт-Хайлааст ХХК, “Баруун-Урт цэцэрлэгжүүлэлт” ОНӨҮГ , “Шаргын модот цэцэрлэг” ХХК, иргэн Д.Лутсүх нарын тарьсан орон нутаг болон бүс нутгийн байгаль цаг уурт дасан захицсон 2-3 настай 9 төрлийн модны суулгац худалдаалагдана. Айл өрх хашаандаа тарьж ургуулах боломжтой эдийн засгийн ач холбогдолтой Өрөл, Үхрийн нүд, монос, тэхийн тээг, бөөрөлзгөнө, нохойн хошуу зэрэг модны суулгац борлуулж зөвлөмж өгч ажиллана.