САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 35 ХҮН ТЭНЦЖЭЭ

Төрийн албаны ерөнхий шалгалт амжилттай явагдаж өндөрлөлөө. Сүхбаатар аймгийн хувьд 111 иргэн бүртгүүлснээс 92 хүн шалгалт өгч 35 иргэн тэнцжээ.  
Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулсан.  Долоо дахь удаагийн энэхүү шалгалтад 5885 иргэн бүртгүүлсний 2788 нь Улаанбаатар хотоос бусад нь орон нутгаас байна. Төрийн албаны ерөнхий шалгалт цахимжсанаар Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд шалгалтад бүртгүүлэх, амьдарч байгаа газраасаа шалгалтаа өгөх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ