
Төсөл нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Үндсэн хуулиа мэдэж, сахин мөрдөх нь Монгол Улсын нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үндсэн арга механизм болохыг тодорхойлж цаашдаа хамтран ажиллах цар хүрээг тодорхойлох ажлын хэсгүүдийг байгуулан ажиллана. Энэ хугацаанд сургагч багш мөн төслийн элч дуучин ажиллах юм. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их хурлын зөвлөх Р.Хатанбаатар, Ц.Товуусүрэн, Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар, “Иргэний шударга шүүх” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Х.Бат-Ялалт, “Сахигтун” ТББ-ын Г.Бямбатулга Сүхбаатар аймгийн алба, агентлагийн алба хаагчид хамрагдлаа.