
Энэ жилийн хувьд 12 малчин өрхөд нийт 120 толгой малыг хүлээлгэн өглөө. Мал маллах хүсэл эрмэлзэлтэй залуусыг малжуулах, Монголын уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх зорилго бүхий “Малжуулах төсөл” 2013 оноос хойш 9 дэх жилдээ Баруун-Урт суманд амжилттай хэрэгжиж байгаа юм.