САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

Түмэнцогт сумын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг аймгийн Засаг дарга М.Идэрбат хүлээн авч уулзлаа

Суралцагчдыг танхимаас гадуурх сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Түмэнцогт сумын ЕБС-ийн 12а ангийн сурагчид аймгийн Угсаатны зүйн музей болон шинээр хийгдсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна. Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Идэрбат Түмэнцогт сумын ЕБС-ийн 12а ангийн сурагчдыг хүлээн авч уулзлаа. Сурагчид аймгийн Засаг даргатай уулзах үеэр анх удаа аймгийн Засаг даргатай уулзаж байна. Халуун дотно хүлээж авсанд баяртай байна, өдрийн турш аймаг орон нутагтайгаа сайн танилцаад очоод сумынхаа сургуулийнхаа найзуудад олон сайхан зүйлсийг нь хуваалцах болно гэлээ.
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ