САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“ONE DREAM” САГСАН БӨМБӨГИЙН КЛУБЫН ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Д.Тасхүү дасгалжуулагчтай “One Dream” сагсан бөмбөгийн клуб 80 гаран тамирчин өдөр тутмын бэлтгэлд хамрагддаг. Тэмцээнд амжилт үзүүлсэн дасгалжуулагч болон тамирчдыг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Тус клубын тамирчид 2022 онд зургаан удаагийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд орж, 2 мөнгө медаль, 4 удаа тусгай байранд шалгарчээ. Энэ нь Сүхбаатар аймгийн түүхэнд байгаагүй амжилт юм гэдгийг дасгалжуулагч багш Д.Тасхүү онцлов. Аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт гаргаж байгаа баг тамирчдад аймгийн удирдлага баяр хүргэж спортын өндөр амжилт хүслээ. Аймгийн зүгээс нэг удаагийн улсын аваргад явах тэмцээний зардлыг хариуцаж дэмжлэг үзүүлэхээр болсон юм.
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ