САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“СУДАР ЭГШИГЛЭН” ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Ном уншиж, уншсан номын тэмдэглэлээ бусадтай хуваалцдаг СУДАР ЭГШИГЛЭН төсөл Сүхбаатар аймагт хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж, 3000 орчим оролцогч 14 мянган номын тэмдэглэл ирүүлсэн бөгөөд өнөөдөр /2022.12.18/ хаалтаа хийж, шилдгүүдээ тодрууллаа. Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа хэлсэн үгэндээ : “Судар-эгшиглэн төсөл”- 2022 төслийн үйл ажиллагааг дэмжиж аймгийн ИТХ-аар хөтөлбөр батлуулж, ном шимтэн уншдаг оюунлаг уншигчдынхаа хичээл зүтгэлийг үнэлж, нийт зардлын 50 хувийг гаргаж шийдвэрлэсэн гэдгийг тодотгов. Өмнө жилээс нийт оролцогчдын тоо 10 дахин нэмэгдсэн нь Сүхбаатарчууд унших хүсэл эрмэлзлэл дүүрэн байгааг илтгэж байна. Мөн уншсан бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, нийтийн номын санд бүтээлийн сантай булантай болох боломж бүрдэж байна гэдгийг онцлов.
Энэ үеэр шүүгчдийн багийн гишүүн Д.Сэнгэдорж “Номын санч нэг бүсгүй нийт олон нөхөдтэйгээ хамтран эхлүүлсэн энэ төслийн үр дүнд наран мандах нутгийн 4 настай балчраас 4 арваныг туулсан ахмадууд ном уншиж хэвшлээ. Энэ бол санавал сэрж, бодвол бүтээж болдгийн нэг юм. Наран мандах нутгийн хүүхдүүд ном гайгүй уншиж байгааг мэдэрсэн “Нобелийн шагналтнууд-Хүүхдийн номын сан” ТББ-ын тэргүүн С.Батцэцэг манай аймгаар зочлохдоо “Ирэх жил “Судар эшиглэн” төслийг 21 аймаг даяар хэрэгжүүлнэ. Хамгийн олон ном уншсан уншигчийг гадаад улсад гайхалтай аялуулна хэмээн амласан.” хэмээгээд “Агуу сэтгэгч Леонарда Да Винчигийн 500 жилийн өмнө бичсэн гар бичмэлийг 28 жилийн өмнө дэлхийн тэргүүн баян Билл Гейтс 30.8 сая ам.доллараар худалдан авсан түүх байдаг” талаар онцлон дурдаж, гар бичмэл, тэмдэглэлийн үнэ цэнийг тодотгосон юм.
Төслийг ивээн тэтгэгч, УИХ-ын гишүүн Н.Ганибал хэлсэн үгэндээ “Үр хүүхдүүд нь ном уншдаг орнууд өндөр хөгжсөн байдаг. Сүхбаатарчууд маань ч бас ном уншдаг соёлыг сэргээж, оюунлаг байдлаараа монголчуудаа тэргүүлж байгаад баяртай байна. Намайг 10 настай байхад ээж маань аймгийн нийтийн номын сангийн эрхлэгчээр томилогдож, тэр цагаас хойш 16 нас хүртлээ би номын сангаас салаагүй, байнга ном уншдаг хүүхэд байлаа. Ээжийнхээ ажиллаж байсан байгууллагатай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгуулж байгаадаа баяртай байна.” гэлээ.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ