САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СҮХБААТАР АЙМГИЙН 7 СУМ 2022 ОНД “ХҮНСНИЙ ЭРХИЙН БИЧГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГҮЙ” БОЛЛОО

Сүхбаатар аймагт хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 2022 оны эхэнд 676 өрхийн 3078 иргэн хамрагдаж байсан бол жилийн эцэст 305 өрхийн 1388 иргэн хамрагдаж 55 хувиар буурсан.
👉Манай байгууллага нь сумдын Засаг даргын тамгын газартай хамтран зорилтот өрхийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилласнаар 272 иргэн хөдөлмөр эрхлэлт, мэргэжил олгох сургалтад хамрагдаж, 186 иргэн түр 171 иргэн байнгын ажлын байранд зуучлагдсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрт 61 иргэн 169950.0 мян төгрөгний төсөл хөтөлбөрт хамрагдаж тодорхой хэмжээний өрхийн орлогын эх үүсвэртэй болж байна. Эдгээр ажлын үр дүнд АСГАТ, НАРАН, УУЛБАЯН, ТҮВШИНШИРЭЭ, ТҮМЭНЦОГТ, ХАЛЗАН, СҮХБААТАР СУМ “ХҮНСНИЙ ЭРХИЙН БИЧГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГҮЙ” БОЛЛОО. 👏👏
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ