САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СҮХБААТАР АЙМГИЙН ХҮН АМ 65,8 МЯНГАД ХҮРЛЭЭ

Сүхбаатар аймгийн 2022 оны жилийн эцсийн өрх, хүн ам,
хөдөө аж ахуйн тооллогын урьдчилсан дүн гарлаа.
/2022.12.30-ны байдлаар/
ӨРХ, ХҮН АМ:
Сүхбаатар аймаг 2022 оны эцэст урьдчилсан байдлаар 19.1 мянган өрх, 65.8 мянган хүн амтай болж урьд оноос өрх 0.3 мянга, хүн ам 0.5 мянгаар өслөө.
МАЛ ТООЛЛОГО:
2022 оны урьдчилсан дүнгээр 11.4 мянга малтай өрх, 82 тавиул малтай өрх, 62 аж ахуй нэгж, байгууллагын мэдээллийг мал тооллогын онлайн нэгдсэн санд оруулсан. Малтай нийт өрхийн 78.6 хувь буюу 8.6 мянган малчин өрх байна. Аймгийн хэмжээнд 15.8 мянган малчид малаа маллан амьдарч байна.
Аймгийн хэмжээгээр 2022 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 4.6 сая толгой мал тоологдлоо. Нийт малын тоо өмнөх оноос 437.9 мянгаар буюу 10.4 хувиар өссөн байна.
Нийт мал сүрэгт хонь 51.9 хувь, ямаа 31.9 хувь, адуу 8.7 хувь, үхэр 7.3 хувь, тэмээ 0.2 хувийг эзэлж байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 402.2 мянган адуу, 341.6 мянган үхэр, 8.0 мянган тэмээ, 2.4 сая хонь, 1.5 сая ямаа тоологдлоо. Өмнөх онтой харьцуулахад адуу 37.6 мянга буюу 10.3 хувиар, тэмээ 0.2 мянга буюу 2.7 хувиар, үхэр 33.4 мянга буюу 10.8 хувиар, хонь 198.0 мянга буюу 10.5 хувиар, ямаа 137.5 мянга буюу 10.2 хувиар өссөн байна.
Манай аймаг улсын хэмжээнд нийт малаараа 5-рт, тэмээгээр 10-рт, адуугаар 3-рт, үхрээр 6-рт, хониор 5-рт, ямаагаар 11-рт байранд орлоо.
Аймгийн хэмжээнд бүх сум малаа өсгөсөн. Сумдын өсөлтийг төрлөөр нь авч үзвэл: Асгат, Мөнххаан, Эрдэнэцагаан сумд тэмээнээс бусад 4 төрөл дээр, бусад сумд 5 төрөл дээрээ өсчээ.
Хамгийн олон мал тоолуулсан эхний 5 суманд Баяндэлгэр (565.8 мянга), Баруун-Урт (531.3 мянга), Сүхбаатар (497.0 мянга), Мөнххаан (491.7 мянга), Эрдэнэцагаан (475.3 мянга) сум орж байна.
Улсад 330 сум дотор нийт малаар Баяндэлгэр сум 2-рт, Баруун-Урт сум 4-рт, адуугаар Эрдэнэцагаан сум 1-рт, Баруун-Урт сум 2-рт, Сүхбаатар сум 4-рт, хониор Баяндэлгэр сум 3-рт, ямаагаар Баяндэлгэр сум 4-рт орж байна.
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ