
Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа сургалтын нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ : Боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлыг дурьдаж өнгөрөгч долоо хоногт 13 сумын цэцэрлэгийг ухаалаг дэлгэцээр хангасан талаарх мдээллийг онцлов. Багш нарыг компьютержуулах ажлыг үе шаттай шийднэ. 1.8 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан гэдгийг тодотгож байв.
2023 оны 01 дүгээр сарын 23-ний өдрөөс 24-ний өдрүүдэд эхний шатны танхим, дадлагын сургалт үйл ажиллагааны математик, хими, физик, биологийн 100 гаруй багш нар сургалтад хамрагдаж байна. Мөн Шинэ монгол сургуулийн захирал Ж.Галбадрах сургуулийн захирал, сургалтын менежерүүдэд зориулсан “Үр дүнтэй сургалт” цуврал лекцийг зохион байгуулах юм.
“Шинэ монгол” сургуулийн захирал Ж.Галбадрах аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяатай албан уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
