САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

Удирдах ажилтны шуурхай хурал

/2023.01.30/

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг 2023 оны 1-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцон УЦУОШТ , Шүүх шинжилгээний алба, Улаан загалмайн хороо, ГБХЗХГ, Монгол банкны Сүхбаатар салбар, Авто тээврийн төв, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.

УЦУОШТ: Өнгөрсөн долоо хоногийн тойм мэдээг танилцуулав. 2023 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар 06-ныг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 31-нд өдөртөө зарим газраар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 31-нд ихэнх нутгаар, 2-р сарын 1-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган цасан шуурга шуурна. Бусад хугацаандаа баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.

Авто тээврийн төв : Сүхбаатар аймгийн автотээврийн төв нь нийт батлагдсан 16 орон тоотойгоос одоогийн байдлаар 15 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

2022 оны жилийн эцсийн байдлаар 19556 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

• 2023 онд 1-5 жил ТХҮ-т ороогүй 4893 т/х-ийн судалгаанд тодотгол хийж эзэмшигч нартай тус бүр холбогдон тодруулга хийж байна.

• Бичигт боомт : 2022 оны 07 дугаар сарын 22 -ны өдөр “Бичигт-Зүүн хатавч” боомт нээгдэж хүрэн нүүрсний тээвэрлэлтийг “Тэг” цэг дээр өдөрт 5 тээврийн хэрэгслээр чингэлэгээр эхлүүлж, чингэлэг солилцож 2022 онд 7 аж ахуйн нэгжийн 1183 тээврийн хэрэгслээр 3511 чингэлэг 72401,7 тн хүрэн нүүрс экспортлогдож, 2023 оны эхний 01 дүгээр сарын 25 -ны байдлаар өдөрт 80 тээврийн хэрэгсэл болон нэмэгдэж 1096 тээврийн хэрэгслээр 2190 чингэлэгээр 69911.2 тн хүрэн нүүрс экспортлоод байна.

МОНГОЛ БАНК СҮХБААТАР САЛБАР : Сүхбаатар аймаг дахь Монгол банкны салбараас мэдээлэл хийлээ. 2022 оны эцэст нийт зээлийн үлдэгдэл 191,594.9 сая төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 11,591.5 сая төгрөгөөр өссөн.

2022 оны эцсээр нийт зээлийн үлдэгдэлд эзлэх чанаргүй зээлийн үлдэгдэл 0.7 % болж өмнөх оны мөн үеэс 0.4 %-иар буурсан байна.

Аймгийн нийт зээлийн 37.1 % болох 71.1 тэрбум төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар, 27.3 % буюу 52.3 тэрбум төгрөгийн зээлийг хөдөө аж ахуйн зориулалтаар, 10.2 % буюу 19.6 тэрбум төгрөгийн зээлийг орон байр худалдан авах, засварлах зориулалтаар, 13.8 % буюу 26.5 тэрбум төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар, 11.6 % буюу 22.1 тэрбум төгрөгийн зээлийг төслийн зориулалтаар тус тус олгосон байна.

2022 оны 12 дугаар сарын байдлаар нийт 485 иргэн 19.6 тэрбум төгрөгийн зээл үлдэгдэлтэй байна.

Сүхбаатар аймгийн хэмжээнд өнгөрөгч онд хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой буюу тэтгэмж хууль бусаар олгогдсон 30 зөрчил бүртгэгджээ. Энэ нь гэр бүл салалттай, эцэг эх хүүхдээ орхиж явдагтай холбоотой гэдгийг аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ. Тус аймагт одоогоор хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг 0-18 насны 24193 хүүхэд байна. Гэвч тэтгэмж зорилтот хүүхдэдээ очдоггүй, хууль бусаар олгогддог, эцэг эхчүүд буруу захиран зарцуулдаг зэрэг зөрчил нэмэгдэж байгааг анхаарууллаа.

УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ : Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч : П.Мөнхжаргал

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Удирдах ажилтны зөвлөгөөнийг 2 дугаар сарын 9,10-нд зохион байгуулна. Зөвлөгөөнд сумдын удирдлага, ИТХ-ын дарга нар болон агентлаг хэлтсийн удирдлагууд оролцоно. Гэрээнд тусгах санал болон зөвлөгөөнд бэлтгэж ажиллах, ЗГХЭГ, удирдлагын академи хамтран зохион байгуулах “Алсын хараа-2050” сургалтад агентлаг албадын удирдлага бүрэн хамрагдах зэрэг чиглэлийг өгөв.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ