САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДАД ӨВС ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

үхбаатар аймаг 6 сум өвөлжилт хүндрэх төлөвтэй. Түмэнцогт, Асгат, Халзан, Наран сум цагаан зудтай, Мөнххаан, Баяндэлгэр, Дарьганга сум цагаанаар зудархуу байна. Том малын зүй бус хоргодол 25000 болжээ. Аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, аймгийн Засаг дарга М.Идэрбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн 6 суманд ажиллаж сум тус бүрд 1000 боодол өвс, 100 ширхэг хивэг олгож, малчдын нөхцөл байдалтай танилцаж байна. Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг /2023.02.06/-нд Онгон суманд ажиллалаа. 

 

Тус сумын хувьд өвөлжилт баруун болон урд талаараа хүндэрчээ. Том малын зүй бус хоргодол нэлээд гарч байна гэдгийг малчид хэлж байв. Малчдын санал хүсэлтийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ