
Засаг дарга М.Идэрбат нээлтийн эхэнд 2022 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар болон аймаг орны эдийн засгийн өнөөгийн байдлаар товч танилцууллаа.

Улс, орон нутгийнхаа хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж, хөгжлийн тодорхой үе шатуудад манлайд нь явж ирсэн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн “Сүхбаатарын одон”-оор шагнагдлаа. Төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 19.1 мянган өрх, 65.8 мянган хүн амтай болж урьд оноос өрх 329-өөр, хүн ам 684 хүнээр өслөө. Аймгийн эдийн засгийн гол бааз суурь болсон мал сүрэг урьд оноос 441,9 мянган толгойгоор өсч, 4.6 сая толгой малтай болж мал сүрэг 5 төрөл дээрээ өслөө.
Иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, нийгмийн хамгаалал бүхий л салбарт хөрөнгө оруулалтын ажил хийгдэв. 2022 онд төлөвлөсөн ажлуудаа амжиллтай хийж,хэрэгжүүлэн тодорхой үр дүнг гарган хамтран ажилласан та бүхэндээ талархал илэрхийлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэв.
А.Нарантунгалаг

