/2023.02.28/

УЦУОШТ- 2023 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар 06-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: Нийт хугацаандаа цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаандаа секундэд 4-9 метр. 27, 28-нд зарим газраар, 03-р сарын 04-нд түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө -14…-19 градус, өдөртөө +2…-3 градус хүйтэн, 3-р сарын 1-нээс хүйтний эрч суларч шөнөдөө – 5…-10 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байх төлөвтэй байна.



Осол гэмтлийн 4 дуудлага ирж, 5 хүнийг Улаанбаатар хотруу 3 дахь шатлалын эмнэлэг рүү шилжүүлжээ. Хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа аж. Томуу томуу төст өвчний өвчлөл буурах хандлагатай байна.
ЦАГДААГИЙН ГАЗАР : Иргэн, хуулийн этгээдээс нийт 108 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж байна. өмнөх 14 хоногтой харьцуулбал 26 буюу 19.4%-иар буурсан байна. Гэмт хэргийн шинжтэй 16 НЭГЖЭЭР БУЮУ 31.3 ХУВИАР БУУРСАН
Зөрчлийн шинжтэй 19 НЭГЖЭЭР БУЮУ 20.6 ХУВИАР БУУРСАН
Өнгөрсөн 14 хоногт 4 иргэн нас барсан байна.Зам тээврийн ослоор-2, золгүй байдлаар-2 иргэн нас барсан байна. Аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 зөрчил илрүүлсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2 нэгжээр буюу 6.8 хувиар өссөн байна.
Шилийн богдын чиглэлд хяналтын 4 пост 14 албан хаагч ажиллаж байна. 4500 орчим аялагчид зорчсон байна.
УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ
Аймгийн Засаг дарга цаг үеийн шинжтэй зарим мэдээллийг хийв. 3 сард багтаж Улаанбаатар хотод Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажил ханган ажиллаж байна. Бичигт боомтын хөрөнгө оруулалтын мэдээллийг нэгдсэн байдлаар өгөх, Баруун-Урт сумын төвд баригдах 960 айлын орон сууцыг барих зэрэг хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэх.
Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалттай хамтатгаж уул уурхайн компаниудтай хамтран ажиллах уулзалт зохион байгуулна.
Баруун-Урт сумын иргэд 3 сардаа багтаж эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангагдаж эхэлнэ. Ус цэвэршүүлэх төхөөрөмжийн туршилт тохируулгын ажил амжилттай хийгдэж байна.
Аймгийн Засаг дарга албан байгууллагуудад ажлаа эрчимжүүлэхийг чиглэл болгов. Хаврын урь орж байгаатай холбоотой бүх нийтийн цэвэрлэгээг ирэх сарын 10-ны дотор зохион байгуулахыг Баруун-Урт сумын ЗДТГ болохн холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.