САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 , шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлэгдэж байгаа нэг гол зорилт нь хотоос хөдөө рүү чиглэсэн шилжих хөдөлгөөнийг дэмжих, хүн амын харьцангүй жигд байршил тархалтын үндсэн дээр нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих юм. Энэ хүрээнд аймгуудад хийгдэж байгаа нэг томоохон ажил бол аймаг орон нутаг бүр судалгаан дээр суурилаад өөрийнхөө орон нутгийн онцлогт тулгуурлан “Нээлттэй аймаг” нэртэй шилжин суурьшигчдийг нэг талаасаа татах нөгөө талаасаа уугуул иргэдийг тогтоон барихад чиглэсэн бодлогыг боловсруулж 2024 он хүртэл хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан ажлын хэсэг улсын хэмжээнд дэд сайд нараар ахлуулсан ажлын хэсэг, аймагт Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Өнөөдрийн сургалт 2 үндсэн модуль бүхий сургалт явагдаж байна. Энэхүү сургалтыг ОУШХБ-аас бэлтгэгдсэн сургагч багш нар зааж байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ