САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

БАРУУН-УРТ СУМЫН ИРГЭД ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАСАН УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛЛЭЭ


Азийн хөгжлийн банкны санхүүжилт 500 гаруй сая төгрөгөөр Баруун-Урт сумын ундны ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, өнөөдөр нээлтээ хийлээ. Уг төхөөрөмж ундны усыг 100 хувь цэвэршүүлж байгаагаараа онцлогтой. Баруун-Урт сумын иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэж эхэллээ. Ундны устай холбоотой иргэдийн тулгамдаж буй асуудал ийнхүү бүрэн шийдвэрлэгдэж байна.
Баруун-Урт сумын ундны усны цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орлоо. Тус байгууламж нь цагт 110 м3 усыг цэвэршүүлэх хүчин чадалтай бөгөөд хоногт 12-13 цаг ажиллаж 700-830 тонн усыг цэвэршүүлэн хэрэглэгчдэд түгээж байна. Ус ингэж хэрэглэгчид очих хүртлээ дөрвөн шүүлтүүрээр дамждаг аж.

 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ