САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“МАРШ-ТАКТИК”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн баярыг угтан аймгийн Засаг даргын нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Марш-Тактикийн аварга тасаг” шалгаруулах цогцолбор тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Мөнхжаргал нар оролцож тэмцээнд оролцогчдод амжилт хүсэв.
Тэмцээн гранат шидэлт, хүн эмнэлэг, сум зөөх, цэргийн байрзүй, торон саад, буудлага, химийн норматив, гүйлт зэрэг цэргийн ажиллагаануудаар үргэлжилж байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ