САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ТИВ, ДЭЛХИЙ, ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН ТАМИРЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Аймгийн Засаг даргын 2021 оны А/381 дугаар захирамжаар батлагдсан “Спортын өндөр амжилт гаргасан багш, дасгалжуулагч, тамирчид, спортын холбоо (клуб)-ыг урамшуулах журам”-ын дагуу 2022 онд тив, дэлхий, олон улс, бүс, улсын чанартай тэмцээн уралдаанд медальт байранд шалгарсан тамирчдад шагнал гардуулах арга хэмжээ зохион байгуулагдаж нийт 315 тамирчинд 21,0 сая төгрөгийн мөнгөн шагнал гардууллаа.
2022 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 тамирчин, олон улсын аварга шалгаруулах тэмцээнээс 15 тамирчин, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 56 тамирчин медальт байранд шалгарсан байна.
Шатар, спортын гимнастик, аэробек таеквондо, сагсан бөмбөг, хөл бөмбөг, дугуй, усан спорт, үндэсний бөх, хөнгөн атлетикийн спортын төрлөөр 30 баг тамирчид медальт байранд шалгарсан амжилт үзүүлсэн байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ