
Ирэх жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт цогцолборын барилга, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар спорт зал ашиглалтад орно.
Мөн багийн болон ганцаарчилсан спортын төрөлд амжилттай оролцсон баг тамирчдыг урамшуулж, дэмжлэг үзүүлж байна.
Цаашид хөрөнгө оруулалт болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг шат дараатай хийнэ гэдгийг хэлж, анхдугаар наадамд оролцогч баг тамирчдад амжилт хүсэв.Хүүхэд хөгжил хамгааллыг дэмжих жилийн хүрээнд зохиогдож байгаа тус наадам 5 өдрийн турш үргэлжилнэ.





