Азийн хөгжлийн банкны санхүүжилт 500 гаруй сая төгрөгөөр Баруун-Урт сумын ундны ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, өнөөдөр нээлтээ хийлээ. Уг төхөөрөмж ундны усыг 100 хувь цэвэршүүлж байгаагаараа онцлогтой. Баруун-Урт сумын иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэж эхэллээ. Ундны устай холбоотой иргэдийн тулгамдаж буй асуудал ийнхүү бүрэн шийдвэрлэгдэж байна.