САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

үхбаатар аймгийн нутгаар Энэ сард агаарын дундаж температур 2-6 градус дулаан байдаг бөгөөд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Харин хур тунадас 2-8 мм ордог бөгөөд ихэнх нутгаар ОЖДунджаас бага байх төлөвтэй байна (Зураг 1, 2).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 3)–д харуулав. Сарын эхээр нийт нутгаар агаарын температур эрс хүйтэн байх магадлалтай байгаа ба цаашид хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ