САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг олон улсын эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг. Тус өдрийг угтан аймгийн Эрүүл мэндийн газраас баярын арга хэмжээ зохион байгуулж байна. Аймгийн Засаг дарга М.Идэрбат уг арга хэмжээг нээж үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, Эрүүл мэндийн газрын дарга М.Дэлхийцэцэг, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Алтантуяа нар хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд шагнал гардуулав.

 

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ