Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг танилцуулах, санал авах уулзалтыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулав. Тус уулзалтад иргэд, оролцож хуулийн төсөлтэй холбоотой асуулт санал хэлж байв.
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл батлагдсанаар:
Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ.
Даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ
Жил бүр инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлнэ
Нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр эсхүл нөхрийн тэтгэврийн хэмжээг 20%-иар нэмэгдүүлнэ
Тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 болгоно
Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг өвлүүлнэ.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэлгүйгээр нийгмийн даатгалын шинэчлэлийг хийж, нийгмийн даатгалын засаглалыг олон улсын түвшинд хүргэх юм.