
ЭРҮҮЛ СҮХБААТАРЧУУД ТӨСӨЛ-ийн хүрээнд Мөнххаан суманд эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна.
Үзлэг шинжилгээг Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс санхүүжүүлж Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулж байна.
Үзлэгээр:
1. Насны онцлогоос харгалзан 7 эрсдэлт хүчин зүйлсийг тодруулах,
2. Лабораторийн шинжилгээ: гепатитын В, С вирус, ХДХВ/ДОХ тэмбүү, цусны глюкоз, цусны холестрин хеликобактерийг түргэвчилсэн оношлуураар тодорхойлж, эсийн шинжилгээг хийх
3. Багажийн шинжилгээ:
Хэвлийн хөндийн эрхтнүүдийн эхо, бамбай, хөхний эхо, зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген шинжилгээ хийгдэж байна.
Мөнххаан сумын эрүүл мэндийн даатгалгүй иргэд үзлэг шинжилгээндээ идэвхитэй хамрагдахыг уриалж байна.




