САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ

Удирдах ажилтны шуурхай хурлыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав. Цаг үеийн шинжтэй мэдээллийг Онцгой байдлын газар, УЦУОШТ, Эрүүл мэндийн газар, Баруун-Урт сумын ИТХ, Соёл, Урлагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Баруун-Урт сумын 3-р цэцэрлэг, Цагдаагийн газар, Төрийн аудитын газар зэрэг байгууллагууд хийв.

 Онцгой байдлын газар: Өнгөрөгч долоо хоногт гамшигт аюулт үзэгдлийн буюу хээрийн түймрийн дуудлага Эрдэнэцагаан суманд 2 бүртгэгдэж тус сумын Гал түймэр унтраах, аврах 47-р ангийн албан хаагчид болон малчид, иргэдийн хамт ажиллаж унтраасан байна.
 Баруун-Урт сумын ИТХ-аас 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06 тоот тогтоолоор “Гэр бүлийн өдөр” болгон зарласантай холбоотой Баруун-Урт сумын хэмжээнд 7 хоног бүрийн Ням гарагийг Гэр бүлийн өдөр болгон зарласан. Баруун-Урт сумын ИТХ, ЗДТГ хамтран 2023.05.14-ний өдөр “Цацарсан хайр” өдөрлөгийг зохион байгуулж, холбогдох мэргэжлийн байгуулагууд хамтран оролцсон талаар мэдээлэл хийв.
УЦУОШТ : 2023 оны 05 дугаар сарын 15-наас 05 дугаар 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: 16, 20-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр, 16-нд секундэд 7-12 метр түр зуур 14-16м/с, 19,20-нд нийт нутгаар секундэд 10-15 метр түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Агаарын температур: 18-нд дулаарч шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +22…+27 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.
• СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР : Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон хэрэгжих асуудлын талаар танилцуулав.
• Соёл, Урлагийн газар : Соёл, урлагийн газрын хэмжээнд хэрэгжүүлсэн ажлын тайлан
• Соёл, урлагийн салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн онцлог арга хэмжээний талаар танилцуулав.
• Эрүүл мэндийн газар : Томуу томуу төст өвчин болон коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав. Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо маскаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа барихыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байв.
• АНЭ, хувийн хэвшлийн 3 эмнэлэгт Орчны эрүүл мэнд, дархлаажуулалт,Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр дэмжлэгт хяналт зохион байгуулав. Баруун-Урт сумын зорилтот бүлгийн хүн амд Сүрьеэ БЗДХӨ, эрт илрүүлэг, сургалт мэдээллийн үйл ажиллагааг 2023 оны 05 дугаар сарын 10-19-ний хооронд зохион байгуулж байна.
• Боловсрол шинжлэх ухааны газар: Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Боловсрол төгөл байгуулан мод тарих, арчлах, тордох ажлыг хийж байгаа талаар мэдээлэл хийв. Албан байгууллага бүр тарьсан модоо тогтмол арчилж тордож байхыг зөвлөж байв.
• Аймгийн Цагдаагийн газар : 5 дугаар сар гарсаар зам тээврийн осол, жолоочийн анхаарал болгоомжгүйн улмаас бага насны 2 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарав. Жолооч тээврийн хэрэгсэлээ хөдөлгөхөөс өмнө машины ойр орчмыг сайтар шалгаж, замын хөдөлгөөнд оролцож байхыг онцгойлон анхааруулав.
• УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ : ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Г.МӨНХЗАЯА
• Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, МУЗГ-ын тогтоолын дагуу Тэрбум мод Үндэсний хөдөлгөөний хүрээнд Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд албан байгууллага, аж ахуй нэгжүүд мод тарих ажилд идэвхтэй оролцох
• Энэ сарын 20-ны дотор бүх байгууллага бүр нөхөн тарилт хийж, мэдээллийг холбогдох газарт ирүүлэх
• Тарьсан модоо, арчилж тордох ажлыг тогтмол хийх зэрэг чиглэлийг өгөв.
05 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн 1000 иргэний хараа шалгах үзлэгийг зохион байгуулна. БНСУ-ын “Хараа зүйн төв”-тэй хамтран хийх тус үзлэгийн 70 хувь нь том хүн, 30 хувь нь хүүхэд байх юм. Сумд болон аймгийн төвийн харааны бэрхшээлтэй иргэдийг хамруулах бэлтгэл ажил хийгдэж байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ