УИХ-ын гишүүн Н.Ганибал: Угтаа Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг бол Монгол Улсын зүүн бүсийн хөгжлийн нэгдсэн нэг бүс ба цаашлаад Зүүн Хойд Азийн интеграцийн нэгэн том тоглогч болох шийдлийг бид өнөөдөр ярилцах ёстой.
Бүс нутгийн хөгжил орон нутгийн хөгжил гээд бие даан цаашид хөгжих асуудлуудыг энэ чухал асуудлуудыг нэгтгэж буй энэхүү чуулганд оролцож байгаадаа таатай байна.
Тэртээх арван жилийн өмнө зохиогдсон чуулга уулзалтын үр дүнд хийгдээгүй ажил маш их байгаа ба үүний шалтгаан бол Монгол Улсын төрийн эрх зүйн чадамжгүй шийдлүүд, салбар хоорондын уялдааг нэгтгэж чаддаггүй байдал гэх мэт асуудлууд билээ.. Үүний нэг жишээ нь орон нутагт бие даан шийдвэр гаргах орон зайг нь өгдөггүй байдал юм. Энэ асуудал дээр шийдэл гаргах нь эрх зүйн хувьд боломжгүй байдаг.
Үүнийг шийдэхийн тулд Засгийн Газрын шийдвэр гаргах түвшний эрх мэдэл бүхий хүмүүсийг урин, мэдээллээ өгч нэгдсэн шийдвэр гаргуулахад энэхүү чуулганы зорилго оршиж байна. Хил орчмын зурвас газрыг хэрхэн эдийн засгийн эргэлтэнд оруулж, үр өгөөжтэй болгох талаар шийдэл гаргасан ч хэн нь эзэн бэ гэдэг асуулт бизнес эрхлэгчид, худалдан авагчид, гадаадын хөрөнгө оруулагчдыг эргэлзүүлсээр өдийг хүрлээ. Угтаа Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг бол Монгол Улсын зүүн бүсийн хөгжлийн нэгдсэн нэг бүс ба цаашлаад Зүүн Хойд Азийн интеграцийн нэгэн том тоглогч болох шийдлийг бид өнөөдөр ярилцах ёстой.
Сүхбаатар аймгийн хувьд газар тариалангийн салбарт гарч буй нэг асуудал нь хөдөө аж ахуйн 30000 га талбай газрын эргэлтэд ордог 15000 га газрыг нь зөвхөн нэг компани эзэмшдэг хэдий ч ашигладаггүй, мөн хэн нэгэнд ашиглуулдаггүй. Сүхбаатар аймаг газар тариалан, мал аж ахуйг хослуулан, эрчимжсэн аж ахуйг бий болгож чадвал 20 сая малтай ч болж болох боломжтой ба зүүн хойд азид мах нийлүүлэх боломжтой билээ. Үүний тулд бидэнд засгийн газрын нэгдсэн нэг бодлого л хэрэгтэй байна хэмээн дурдлаа.