
Аймгийн Засаг дарга болон УИХ-ын гишүүдийн санаачилгаар Сүхбаатар аймгийн 1000 гаруй иргэний харааг шалгах, харааны шил тааруулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. БНСУ-ын Yujin optical төвтэй хамтарсан энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаанд БНСУ-аас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирж, сүхбаатарчуудад хараа зүйн үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгч байна.
