
Байгалийн гамшигт үзэгдэл тохиож, малчид, ард иргэд хүнд цаг үед УИХ-ын гишүүд, аймгийн удирдлага сумдад ажиллаж байна. Асгат суманд өнөөдрийн байдлаар 34 мянган мал хоргодсон байна. Уулзалтын үеэр шуурганы улмаас мал хөрөнгөө алдсан иргэдийн хохирлыг барагдуулах эсэх , үзүүлэх тусламж дэмжлэгийн талаар иргэд илүүтэй тодруулж байлаа.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат : Аймгийн Онцгой комиссын хурлыг 3 удаа хийж, гамшгийн үед учирсан хохирол, хэмжээг эхний байдлаар гаргаж улсын онцгой комисст хүргүүлсэн. Сүхбаатар аймгийн хэмжээнд хоргодсон малын тоо 157 мянга, 2 тэрбум төгрөгний хохирол учирсан байна. Иргэдэд учирсан гарз хохиролыг барагдуулах талаар Улсын онцгой комисс, Олон Улсын байгууллага зэрэг газарт хандаж эхний байдлаар тусламж дэмжлэг ирж байгааг онцлов.




