САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УИХ-ЫН ГИШҮҮД, АЙМГИЙН УДИРДЛАГЫН ХАМТАРСАН БАГ СУМДАД АЖИЛЛАВ

УИХ-ын гишүүд, Аймгийн удирдлагын хамтарсан баг энэ сарын 23-28-ний өдрүүдэд цаг үеийн асуудлаар сумдад ажиллалаа. Сүхбаатар аймагт болсон гамшигт үзэгдлийн улмаас урьдчилсан тооцооллоор 2,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн тооцоо гарсан. 300 гаруй мянган толгой мал хорогдсон нь нийт мал сүргийн 10 хувь болж байгаа юм.

 

Мөнххаан, Уулбаян, Түмэнцогт, Сүхбаатар, Асгат, Халзан сумдын малчид гамшигт нэрвэгдэж, эрэл сурал ихтэй байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн малчид иргэдтэй уулзалт хийж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж, сэтгэл санааны дэмжлэг үзүүллээ.

 

Уулзалтад оролцсон иргэд цөлжилт, бэлчээрийн хомсдол сум, аймаг төдийгүй  улсын хэмжээний асуудал болж байна. Энэ талаар төрийн бодлого үгүйлэгдэж байгааг сануулж байв.

Ажлын байр нэмэгдүүлэх, ЖДҮ хөгжүүлэх, иргэд орлогоо нэмэх боломжийг өргөтгөх талаар ажиллах шаардлагатай гэсэн саналыг хэлж байсан юм.

 

 

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ