2023.06.05

Аймгийн Удирдах ажилтны шуурхай хурлыг зохион байгуулав. Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй мэдээллийг ОБГ, Соёл, Урлагийн газар, Баруун-Урт сумын ЗДТГ, БОАЖГ, Төрийн албаны салбар зөвлөл, Прокурорын газар зэрэг байгууллагууд мэдээлэл хийв.
Онцгой байдлын газөр өнгөрөгч долоо хоногийн хувьд гал түймрийн дуудлагагүй тайван байсныг тодотгов. Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх “Стратегийн команд штабын дадлага, сургууль”-ийг энэ сарын 7-9-ний хооронд зохион байгуулахтай холбогдуулан аж ахуй нэгж байгууллагуудыг бэлтгэл хангаж, хамтран ажиллахыг уриалав.
Соёл, Урлагийн газраас сүүлийн 14 хоногийн байдлаар зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл хийв.
Байгаль орчин аялал жуулчлалын газар, Баруун-Урт сумын ЗДТГ-аас “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьсан албан байгууллага аж ахуй нэгжийн мэдээллийг танилцуулав.
“НАРХАН” хүүхдийн сувиллын цэцэрлэг 6 дугаар сарын 02-ний өдрөөс эхэлж Хайлааст үүдэн гэдэг газарт гарсан байна. 3 ээлжээр 152 хүүхэд хамруулахаар төлөвлөж сувилал ажиллаж эхэлжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн “Бүх нийтээр мод тарих” аянаар тарьсан модны мэдээлэл танилцуулав. Албан байгууллага бүрийг модоо тарьж, услах тордох ажилд идэвхтэй оролцохыг уриалж байв.
УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ
Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж сумд болон аймгийн баяр наадмын тов гарсаныг танилцуулав.
Цэвэрлэх байгууламжийн ажил бүрэн дуусч ашиглалтад ороход бэлэн болсон. Ингэснээр Баруун-Урт сум хоёр хэсгээс бохир үнэртдэг асуудал шийдэгдэж байгаа талаар тодотгов. Мөн Мөнххаан сумын ЭМТ-ийн барилгын ажил дуусч ажил хүлээлцэхэд бэлэн болсон байна.
