Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт 20-60 см зузаан цасан бүрхүүл тогтож, ихэнх сумд цагаан зудын хэмжээнд хүрчээ. Орон нутаг хоорондын зам хаагдаж малчдын нөхцөл байдал хүндхэн байна. Өвөлжилт цаг үеийн байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Тухайлбал : Аймгийн аюулгүйн нөөцөд одоогоор 400 тонн, сумд 2000-7000 хүртэлх боодол өвсний нөөцтэй байна.
Энэ нь цаг хүндэрсэн өнөө үед хангалтгүй учир аймгийн аюулгүй нөөцийг 50 мянган боодол өвсөөр нэмэгдүүлэхээр болов. Үүнд шаардлагатай 700 орчим сая төгрөгийг нэмэлт эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлэв.
