
Сүхбаатар аймгийн шилдэг уншигчдыг шалгаруулдаг “Судар эгшиглэн” төсөл гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж, шилдгүүдээ шалгарууллаа.
Энэ удаагийн уралдаанд 4885 оролцогчийн 60 орчим мянган номын тэмдэглэл бүтээл иржээ. Тус төслийн хувьд жил ирэх тусам оролцогчдын тоо, бүтээлийн чанар, хүртээмж улам бүр нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцолж байв.
“Судар эгшиглэн” төслийг УИХ-ын гишүүн Н.Ганибал гурав дахь жилдээ ивээн тэтгэж байгаа. Мөн аймгийн Засаг дарга, ЗДТГ хамтран жил бүр 5-10 сая төгрөгөөр ивээн тэтгэж оролцдог.
Ийнхүү Сүхбаатарынхан ямар оюунлаг болж байгааг, номыг зөвхөн уншаад зогсохгүй бүтээл болгон хөгжүүлж байгааг “Судар эгшиглэн” төсөл олонд таниулсаар байна.