
Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Онцгой байдлын дэд дарга С.Ганбат нар Өндөрхаан, Баруун-Урт чиглэлийн авто замын нөхцөл байдалтай танилцлаа.
Мөнххаан сумаас 50 дотор 3-4 хэсэгт зам хаагдаж машин зорчих боломжгүй болжээ. “Талын зам” ТӨК-ийн ажилчид нэг техниктэй зам нээхээр ажиллаж байгаач нөхцөл байдал хүндэрчээ. Мөнххаан сумын удирдлагууд зам нээхэд хүч нэмэгдүүлж ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга И.Идэрбат замын нөхцөл байдалтай танилцаж, хаагдсан зам давааг нээх ажлыг богино хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэв.
Зам хаагдсан хэсгүүдийн цасыг түрж зайлуулахад, 7 техник болон хүн хүч нэмэгдүүлэхээр болов.
Зам даваа нээх ажилд Онцгой байдлын газар, “Талын зам”ТӨК-ийн ажилчид , Мөнххаан сумын ЗДТГ хамтран ажиллана.
Авто зам нээх ажилчдын амрах байрыг сумаас гаргах,ажилчдын хоол хүнсийг “Талын зам” ТӨК хариуцаж ажиллахаар болов.