
Сүхбаатар аймаг 2023 оны ЭЕШ-д математикийн хичээлээр улсад тэргүүлсэн түүхэн амжилтыг үзүүлсэн.
Сүхбаатар аймаг Математик, Хими, Физикийн сургалтыг шинэ түвшинд гаргах бодлого барьж, зөвлөх багш нартай хамтран ажиллаж байна.
ЭЕШ-д бэлтгэх давтлагад Баруун-Урт сумын сургуулиудын 100 гаруй сурагчид хамрагдаж байна.
Сүхбаатар аймаг боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг тогтмол хийж ЕБС-уудад Хими, Физик, Биологи, Байгалийн ухааны хичээлүүдийн үр өгөөж, сургалтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор кабинет байгуулсан.
“Нээлттэй Сүхбаатар аймаг”, “Хүний нөөцийн Нийгмийн баталгаа хангах” хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа байгаа багш нарын нөөц бололцоог ашиглаж, ажлын туршлага, ур чадвартай багш нараа дайчилж баг болгон зөвлөх багшаар ажиллуулж байна.