САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

Сүхбаатар аймаг боловсролын салбарт 10,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Баруун-Урт хотноо боллоо. 
Аймгийн Засаг дарга М.Идэрбат зөвлөгөөнд оролцож 2023 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар танилцуулж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
 Сүхбаатар аймаг 2023 онд боловсролын чанарыг сайжруулах, хүүхдийн эрүүл, аюулгүй байдал , хөгжил хамгааллыг дэмжихэд зориулан 10,8 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөв болон олон улсын төсөл хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсний үр дүнд Сүхбаатар аймаг ЭЕШ болон түүн дундаа математикийн хичээлээр улсдаа тэргүүлж, Аймгийн Засаг даргын БШУС-тай байгуулсан гэрээний хэрэгжилтийн үнэлгээгээр тэргүүн байранд орж 21 аймгаа манлайлсан нь та бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцолж байв.
Олон улсын төсөл хөтөлбөрөөр 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 13 сумын засаг дарга 5,3 тэрбум төгрөгийг боловсролын салбарт зориулан сургалтын чанарыг сайжруулахад зарцуулсан байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ