
Орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, ард иргэдийн цагаан сарын хэрэгцээг орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор “Сүхбаатарт үйлдвэрлэв- Бидний хэрэглээ-2024” үзэсгэлэн худалдаа энэ сарын 02-03-ны өдрүүдэд Баруун-Урт хотноо зохион байгуулж байна. Арга хэмжээг аймгийн Засаг даргын шийдвэрээр Аймгийн Засаг даргын Тамгын газар , Хүнс, хөдөө аж ахуйн газар , Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар
“Сүхбаатар хөгжил” үйлдвэрлэл технологийн парк
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Сүхбаатар аймаг дахь салбар танхим
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Сүхбаатар аймаг дахь салбар холбоо
Төрийн банкны Сүхбаатар аймаг дахь салбар хамтран зохион байгуулж байна.
Энэ удаагийн арга хэмжээнд 5 сумын 70 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна. Мөн харилцан туршлага солилцох зорилгоор Хэнтий аймгийн 8 бизнес эрхлэгч оролцож байна.
Энэ удаагийн арга хэмжээнд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зөвлөх багш нар урилгаар оролцож, Оюуны өмч- патентын эрхийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн талаархи мэдээллийг хүргэх сургалтыг тус тус зохион байгуулан ажиллаж байна.